Хонь
Илүү олон төрлийн зүйл хийж, амьдралын амтыг мэдрэхийг хүснэ. Энэ үед ямар ч нөхцөлд та амьдралдаа баяр баясгалан нэмж чадна. Зарим үед хэтрүүлэгтэй сэтгэж болзошгүй тул чухал бодол санаагаа дотроо хадгалсан нь зөв байх болно. Албаны ажилд хувийн амьдралд саад болохгүй байхаар зохицуулах хэрэгтэй. Авьяаслаг хониныхон энэ үед шилдэг уран бүтээлээ туурвихад тохиромжтой байна. Идэвхтэй үйл ажиллагаа шаардлагатай бол ажлаа сайн төлөвлөхийг зөвлөе. Чухал ажил хэргээс хөндийрүүлэх, зугаацах шалтгааныг хараагүй мэт өнгөрүүл. Гаднын орноос ирэх хүмүүс сонирхолтой мэдээлэл танд хүргэнэ. Шинэ ололт нээлтийн тухай мэдээ таныг лавтайяа баярлуулна. Хэцүү ажлаар өөрийгөө хэт хянах нь дэмий байж магадгүй. Хэт дарамттай байдал таныг бодлогогүй алхам хийхэд хүргэж болзошгүй. Ажил төрлийн харилцаанд таагүй асуудал гарч магадгүй. Дарга удирдлагатайгаа сөргөлдөж болзошгүй. Хэцүү байсан ч тэсэх хэрэгтэй. Энэ үед үүсэх од эрхсийн нөлөө чухал ажил гүйцэтгэхэд саад болно. Нөхцөл байдлыг хурцатгалгүй, биеийг барьж, тайван бай. Удахгүй бүх зүйлийн учир нь олдоно. Мөнгө зарцуулах үедээ болгоомжтой байхыг зөвлөж байна. Бүтэлгүй худалдан авалтаас сэргийл.
Үхэр
Санхүүгийн асуудалдаа анхаарлаа хандуул. Мөнгө зээлсэн хүмүүсээс өрөө авах гэж араас нь хөөцөлдөх бөгөөд тэднээс тодорхой хариулт олж авна гэдэг хүнд байх болно. Хамгийн гол нь та авах авлагадаа дан ганц найдалгүй, олон талд үйл ажиллагаа явуулж орлоготой байх хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүн борлуулах болон бэлэн мөнгөний худалдан авалт хийх үед алдаа эндэгдэл гарч болзошгүй. Хийж буй үйлдлээ бүрэн хяналтдаа ав. Бүтээлч байж, хийж дуусгах ёстой ажлаа бүрэн хий. Олон зүйлийн хойноос хөөцөлдвөл юу ч үгүй хоосон үлдэх тул яг аль нь чухлыг эхлээд тодорхойл. Хувийн амьдралд азтай байгаа мэт мэдрэмжийг авах болно. Хэрвээ танд чөлөөт цаг гарвал хайртай хүнтэйгээ хамт дуртай ресторандаа хоол идэж, урлагийн тоглолт үзэх нь сайхан амралт болно. Харин ямар нэгэн баяр ёслолд оролцох гэж байгаа бол архи дарс хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Долоо хоногийн сүүлээр худал хуурмаг адал явдал тохиолдож болох бөгөөд хянуур болгоомжтой байхыг одод сануулж байна. Ямар нэг гэрээ хэлэлцээр хийх, санхүүгийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол бусад хүмүүсийн худал ятгалгад автахгүй байхыг хичээ. Худалдаа наймаатай холбоотой хэлэлцээр таны сэтгэлд нийцэхгүй байвал түр хойшлуул. Сайшаал магтаалын үг, билэгдэлтэй бэлэг сэлт зэрэг нь ямар ч харилцаа холбоонд илүүдэхгүй. Таны хувьд бусдаас илүү эелдэг найрсаг байх нь хялбар байх болно. Гэхдээ өөртөө хэт бардах нь унахын эхлэл гэдгийг сана. Гэнэтийн учралаар удаан уулзаагүй санаж мөрөөдсөн хүмүүс уулзаж ч магадгүй. Энэ нь танд сайхан мөчөө санан дурсах боломж олгоно. Ихэнх хүмүүс энэ үед гэгээрэл ухааралд хүрэх хүсэл тэмүүлэлтэй байна. Нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулах бүлгэмд элсэнэ.
Хамтатгах
Од эрхсийн таагүй нөлөө болон бусдын буруу зөвлөгөө таныг санхүүгийн алдагдалд оруулж, орлогод сөргөөр нөлөөлж болзошгүй. Сонор соргог бай. Худалдаа наймааны ажилд хэт зөөлөн хандаж болохгүй. Сахилга баттай байж хойшлуулсан ажлуудаа дуусга. Бусдаас онцгойрч, ихийг хийх гэсэн хүсэл ажлаас таашаал авахад төдийгүй харилцан ойлголцолд саад болох төлөвтэй. Бусад хүмүүс таны асуудалд хөндлөнгөөс оролцох нь төвөгтэй байх боловч ухаалаг ханд. Аливаа сөргөлдөөнөөс зайлсхий. Бүгдэд уян хатан хандаж буй мэт сэтгэгдэл төрүүл. Энэ нь танд хожим ашигтай. Долоо хоногийн дундаас хойш харилцан ойлголцлыг од эрхэс бэлгэдэж байна. Сэтгэл санааны тогтворгүй байдал арилж, харилцан ойлголцол сайжирна. Од эрхэс үзүүлэх нөлөөг та ухаалгаар хүлээн авч чадвал таатай байна. Гэхдээ эрсдэлтэй зүйлээс хол бай. Таны хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөнд саад тотгор гарч ирж болзошгүй. Гадаад харилцааны асуудал хариуцсан хүмүүс аль болох болгоомжтой ярьж, хянуур ажилла. Аливаа үйл ажиллагаанд хөнгөн хуумгай хандах нь муу үр дагаварт хүргэж болзошгүй. Мөнгө санхүүгийн гол асуудалдаа анхаарлаа хандуул. Аль болох өр зээл тавилгүй, мөнгөө хэрэгтэй зүйлдээ хадгалсан нь дээр үе. Энэ үед удирдах шатны байгууллагатай ойлголцож чадвал нөхцөл байдал сайн тал руугаа эргэнэ.
Мэлхий
Од эрхсийн чиг хандлага тэвчээртэй байх хэрэгтэй гэдгийг сануулж байна. Ажлын асуудалд өөрийгөө бүрэн төвлөрүүл. Од эрхсийн нөлөө нь чухал хүнтэй шинэ харилцаа тогтоох боломж олгоно. Өөрийн төлөвлөгөөг чухал хүмүүст сайн танилцуулах хэрэгтэй болно. Чухал хүмүүстэй хамтран ажиллавал олон зүйлийг бүтээж чадна. Хэрэв та орлогоосоо илүү ихийг зарцуулж байгаа бол энэ үед илүү дутуу үрэлгэн байдлаа хянах хэрэгтэй болох болно. Хэрэгцээгүй худалдан авалтаа багасга. Шаардлагагүй үүрэг хариуцлага өөртөө бүү ав. Ухаалаг бөгөөд мэдрэмжтэй байх нь таны хамгийн гол зорилго байх ёстой. Өвөрмөц арга барил ашиглавал ажлын чадвар тань нэмэгдэнэ. Ирээдүйд ихээхэн ахиц дэвшил авчрах ажлын санал ирж болзошгүй. Олны дунд өөртөө итгэлтэй байх нь чухал. Гадаад улсад суралцах хүмүүс шинэ мэдээлэл хүлээн авна. Ганц бие эрчүүд хувийн амьдралдаа өөрчлөлт хийх хүсэл их байх бололтой. Гэхдээ ямар ч учралд нухацтай хандах нь зөв болно. Хувийн амьдралд асуудал гарвал сэтгэл хөдлөлөө хэт хурцаар илэрхийлэхээс зайлсхий. Ямар нэг хэрүүл маргаан гарвал аль болох тайван байдлаар шийд. Найз нөхөд болон гэр бүлийнхээ хүмүүсийг цуглуулан инээд хөөр, зугаа цэнгэлтэй орчныг бүрдүүл. Архи, согтууруулах ундааны хэрэглэхээ хязгаарлах нь нэр хүндийг тань өсгөнө. Гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх цагаа илүү үр ашигтай байхад анхаар.
Арслан
Хөрөнгө оруулалт хийх хүмүүст санхүүгийн асуудал гарна. Сэтгэл санаа тогтворгүй байвал санхүүгийн алдагдалд орж магадгүйг анхаар. Хөндлөнгийн нөлөө, худал мэдээллээс болж буруу дүгнэлт гаргавал ажил хэргийн үйл явцад таагүй нөлөөлнө. Иймээс олон талын судалгааны үр дүнг харьцуулан үзэж байж хариуцлагатай шийдвэр гаргаарай. Аливаа эрсдэлтэй үйл ажиллагааг сайтар шалгасны дараа хийж гүйцэтгэ. Аз сорьсон мөрийтэй тоглоомоос хол бай. Таны төлөвлөж байсан зарим ажил саатах үед уур бухимдал үүснэ. Гэвч сэтгэл хөдлөлд автах хэрэггүй. Ажил хэрэгт үзэл бодлын зөрөлдөөн гарах ч сайхан мэдээ хүлээж авах магадлалтай. Сэтгэл зүй сайтай байвал та ямар ч үед гонсойхгүй. Мэргэжлийн чадвараа дээшлүүлэх сонирхолтой хүмүүс шинэ хөтөлбөр сургалтад хамрагдах нь ахиц дэвшилтэд нь тустай байх болно. Ажил амьдралд хэрэг болох туршлагыг бусдаас байнга суралцаж байдаг хүмүүс ахиц дэвшил гаргадаг гэдгийг сана. Гэр бүлийн хүрээнд үүссэн асуудалд анхаарлаа хандуул. Дотнын хүмүүстэйгээ чин сэтгэлийн халуун яриа өрнүүл. Таны хайр дурлалын амьдрал асуудалтай байвал өдөр тутмын ажилд саад учирна. Хоосон хардалт эсвэл эрх мэдэл булаалдах зэрэг нь асуудал үүсгэж болзошгүй. Гэхдээ та илүү мэдрэмжтэй байснаар алба амины ажлыг аль алийг нь зохицуулж чадна. Хайр сэтгэлийн харилцаа тань танд талархал хүндэтгэлийг авчирч чадаж байгаа эсэхийг нь тунгаан бодох хэрэгтэй үе. Ганц бие хүмүүс романтик хайр дурлалтай учрах магадлалтай байна.
Охин
Энэ долоо хоногт завгүй ажлын хэв маягаа хувийн амьдралд муугаар нөлөөлж буйг ойлгох бололтой. Хувийн асуудал болон албан ажлыг хооронд нь сайтар зохицуул. Ажил дээр болсон дарамтыг гэртээ ирэхдээ орхиод орж бай. Гэр бүлийн сайхан уур амьсгал таныг амарч тайвшрахад туслах болно. Таныг гэр бүлийн хайрын сайхан харилцаа л цэнэглэх болно. Завгүй ажлаа сайн зохицуулах нь хайрын холбоонд гол нөлөө үзүүлэх бололтой. Эцэг эх охиныхон үр хүүхдийнхээ зан авир хэрхэн өөрчлөгдөж байгааг олж мэднэ. Ганц бие хүмүүс хайр дурлалыг хайх бөгөөд түүнтэйгээ учрах магадлал өндөр байна. Шинээр хүнтэй болзож эхлэхэд тааламжтай. Ихэнх хүмүүс хувийн хэрэгцээ шаардлагаас үүдэн олсон орлогоо гамнах хэрэгтэй бололтой. Гэрээ хэлэлцээр байгуулах үйл ажиллагаанд аль болох бусдыг сайн сонс. Хамтын ажиллагаа хожим үр ашгаа өгнө. Хамтын ажиллагаанаас удаан хугацааны сайхан нөхөрлөл эхлэх боломж бий. Мөн зарим хуурамч нөхөрлөл нэр төдий байх болов уу. Танд хувийн ашиг сонирхлоо бодсон хүмүүс хожим саад бэрхшээл л авч ирэх бололтой.Зарим хүмүүс гадаад улс руу ажиллаж амьдрах шийдвэр гаргана. Амьдралдаа чухал өөрчлөлт хийхийн тулд олсон мэдээллээ сайтар задалж шинжил. Олон хүн оролцсон уулзалтаас та урам зоригийг авах болно. Таны олонд танигдах гэсэн мөрөөдөл биелэх боломжтой. Харин та өөрийгөө илэрхийлэхээс айх юм бол хүссэнээрээ байж чадахгүй байх. Өнгөрсөнд болсон үйл явдлыг зүгээр л дурсаж бай. Бодох санах амархан ч, юу ч буцаад өөрчлөгдөхгүй. Өөрийгөө шинэчил. Бусдад нээлттэй ил тод бай. Нэр хүндээ өсгөх хүсэл тэмүүлэлтэй хүмүүс улс төрийн асуудалд илүү их анхаарал хандуулах бололтой.
Жинлүүр
Долоо хоногийн эхээр анхаарал сарниулсан гаднын нөлөөг тоохгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Сэтгэлийн тэвчээрийг шалгах сорилт ирж болно. Чухал ажилтай хүмүүс ямар нэг алдаа дутагдал гаргахгүй байх тал дээрээ анхаарлаа хандуул. Зарим хүсэж буй зүйлээ яг одоо худалдан авах боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөр. Энэ үед хайртай хүнтэйгээ асуудал үүсгэх хэрэг байхгүй. Ямар ч нөхцөл байдалд харилцан ойлголцохыг чухалчил. Зарим нэг мэдээлэл худал байх магадлал их байна. Хэрвээ ажил хэрэг тань ирээдүйгүй санагдвал, шинэ арга барилыг эрж хай. Долоо хоногийн сүүл рүү ганц бие хүмүүс хайрын шинэ романс үүсгэнэ. Хосууд нэг нэгэндээ илүү анхаарал тавьж, дотно холбоогоо сайжруул. Та бага зэрэг тэвчээргүй, сониуч зантай байна. Зарим явуулга таны эсрэг байх тул болгоомжил. Асуудлын мөн чанарыг хэт их гүнзгийрүүлж, хүндрүүлэх хэрэггүй. Од эрхсийн зүгээс танд урам зориг өгөх бөгөөд олон хүнтэй харилцах сонирхлыг нэмэгдүүлэх болно. Зарим асуудлыг шийдэх нь төвөгтэй байсан ч хамаагүй бүү орхигдуулаарай. Харин бусдын асуудалд тэгтэл бүү хутгалд гэж одод зөвлөж байна.
Хилэнц
Аливаа асуудлыг шийдвэрлэх чадварыг тань бусад хүмүүс үнэлэх болно. Таны биеэ авч яваа байдал олны анхааралд байж чадна. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг илүү их болгох болно. Энэ үед цаг үеийн нөхцөл байдлыг сайн бодож тунгааж чадвал хангалттай ашиг олох болно. Бизнес эрхэлдэг хүмүүст илүү их орлого олох хөрөнгө оруулалтын санаа төрнө. Уран бүтээлч хүмүүсийн онгод авьяасыг од эрхэс ивээж байна. Ажил хэрэгч хүмүүсийн санхүүгийн байдал сайжирна. Өр зээлээ буцаан төлөх эсвэл ашигтай наймаа хийх боломж гарч байна. Хамтын үйл ажиллагаа амжилттай байна. Энэ үед илүү зардал гаргахгүйн тулд мөнгөө төсвийн дагуу хянах нь ухаалаг алхам болно. Их хэмжээний мөнгө бусдаас зээлэх гэж байгаа бол болгоомжтой ханд. Хөрөнгө мөнгөтэй холбоотой санал зөрөлдөөн гарна. Асуудлыг аль болох хуулийн дагуу шийдэх хэрэгтэй болно. Ажил хэрэгт худал хуурмаг зүйл гарах боловч таны эрч хүч сайн байна. Зарим нөхцөл байдал таныг таагүй шахаанд оруулна. Үүнээс болж эрүүл мэнд доройтож магадгүй. Харин хайр сэтгэлийн харилцаа танд эрч хүч өгч чадна. Үнэнч хайр сэтгэлийнхээ төлөө шийдвэртэй алхам хий. Дотнын найз нөхдөдөө цаг зав гаргахын тулд хэрэгтэй нөхцөлийг бүрдүүлээрэй.
Нум
Долоо хоногийн эхээр аливаа харилцаанд хүндрэл үүсэж байна. Хувийн амьдралдаа ч анхаарал болгоомжтой бай. Хожим төвөг удах зуурдын учралд өртөж болзошгүй тул тэвчээртэй байгаарай. Олон жижиг асуудал үүснэ. Тогтвортой байх нь асуудлыг шийдэх сайн арга зам олоход туслах болно. Ажилдаа шаргуу зүтгэлтэй хүмүүс сайн өөрчлөлт хийж чадна. Эрх мэдэл, нэр хүндэд дуртай хүмүүстэй харьцах тул хэлэх үгэндээ нухацтай ханд. Долоо хоногийн дунд үеэс хойш хөрөнгө мөнгөний асуудал нь шийдэгдсэн ажил хэрэг амархан бүтнэ. Үр ашигтай санал гаргаж чадвал нөлөө бүхий хүнтэй танилцана. Албан тушаалын байр суурь дэвших боломж байгаа учраас өөртөө итгэлтэй бай. Чухал ажил хэрэг шийдэх бол болгоомжтой байх хэрэгтэй. Хууль дүрэм зөрчвөл элдэв асуудал гарч болзошгүй. Хувийн амьдралд санхүү мөнгөний асуудлаас болж маргаан гарч болно. Ялангуяа янз бүрийн өр шир нэхэгдэж байгаа бол санаа зовно. Гэхдээ хэт сэрэмжтэй байдал нь өөдрөг санаа бодол, дотоод нөөц бололцоог үрэх болно. Амьдралдаа өөрчлөлт хийх алхамдаа сэтгэл хангалуун байхын тулд ямар ч үед сэтгэл зүрх болон оюун бодлыг зөв хослуул. Уран бүтээлч хүмүүс урлагийн онгодтой байх бололтой.
Матар
Энэ долоо хоногт амжилттай бизнес эрхлэгч нар илүү ашиг орлого авчрах төсөлд хөрөнгө мөнгөө оруулж болно. Албан бичиг баримт бүрдүүлэхэд тохиромжтой байна. Дарга удирдлагын зүгээс өндөр шаардлага тавьж мэднэ. Дээд тушаалын хүмүүстэй ажлын үр бүтээлийн талаар ярилцахад сайн бэлтгэ. Од эрхсийн нөлөөгөөр таны оюун ухаан зөв зүйтэй үнэлэх чадвар сайтай байна. Залуу матрынхан уралдаан тэмцээнд оролцоход таатай. Уран бүтээлч хүмүүс томоохон бүтээл эхлэх магадлалтай. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал босож ирнэ. Амаргүй болзол нөхцөл тохирч мөнгө санхүүгийн дэмжлэг авах бололтой. Гэхдээ энэ нь хожим танд төвөг удах болно. Хувийн амьдралд зөв өөрчлөлт хийхийн тулд өөртөө шалгуур тавих хэрэгтэй байна. Хэт их хөрөнгө мөнгө хөөцөлдвөл эрүүл мэндээ алдах болно. Бусдын өгсөн чухал зөвлөгөөг хэрэгжүүлж байх хэрэгтэй. Гэхдээ таны удаан хугацааны итгэл үнэмшил өөрчлөгдөж байвал бусад хүмүүсээс хэт хамааралтай болох магадлалтай. Аливаад мэдрэмжтэй, амьдралдаа идэвх санаачилгатай бай. Эд хөрөнгийн хэрэглээнд ухаалаг хандвал амьдрал энгийн боловч эвдээ орж чадна. Гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал хандуулах цаг байнга гаргаарай. Хэрвээ ойр дотнын хүмүүс таныг ойлгохгүй байгаа бол нэг их асуудал үүсгэлгүй, тэдэнд өөрийнхөө дотоод бодол санааг илэрхийлэх боломж олго. Аль болох тогтвортой, найдвартай харилцааг сонго. Өөрийн мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүлэхэд анхаарах сэдэл төрнө. Зарим хүмүүс гадаад улсын нэр хүндтэй сургуульд суралцах талаар хөөцөлдөх хэрэгтэй.
Хумх
Энэ долоо хоногт боломжийг сайн ашиглавал санхүүгийн байдал сайжирна. Өөрийн ажилладаг салбартаа нэр алдартай болох хүсэлд автах магадлалтай. Ухаалаг бөгөөд алсын хараатай алхам хий. Өөрчлөлт хэрэгтэй тул санхүүгийн асуудлаа шийдэхэд илүү санаачилгатай бай. Бизнес эрхлэгч нар өр зээлээ төлөх болон амжилттай худалдаа наймаа хийх боломжтой. Мөнгө санхүүгийн асуудал нь санал зөрөлдөөн, уур уцаарыг үүсгэж магадгүй. Хойшлуулсан үүрэг даалгавар гэнэтийн асуудал үүсгэнэ. Хийж гүйцэтгэх ажлыг тухай бүр нь ажил хэрэгчээр зохицуул. Бизнесийн өрсөлдөөнд өөрийн үзэл бодлыг хамгаалж гарах нь чухал үе. Ажил хэргийн үйл явцыг хэвийн байхад анхаарч, гэнэтийн ашигт битгий шуна. Гэр бүлийн харилцаа эв найрамдалтай байна. Таны бүтээлч байдал боломжийг нээх ба энэ нь гэр бүлийн уур амьсгалыг тань дулаацуулах болно. Чөлөөт цагаа үр хүүхдүүддээ зориул. Хувийн амьдрал багагүй оролцоог шаардахыг төвөгшөөх хэрэггүй. Хайртай хүндээ ямар ч үед аядуу зөөлөн бөгөөд ухаалаг, халамжтай хандаарай. Долоо хоногийн сүүл рүү хэн нэгэн таныг дарамт шахалтад оруулж магадгүй. Ямар нэг чухал арга хэмжээнд оролцвол сайн үр дүн гаргахын тулд биеэ хэрхэн авч явах талаар анхаарал тавь. Олон хүн цугласан, ойлгомжгүй арга хэмжээнд оролцох нь таагүй байх болно.
Загас
Эрч хүч их байх тул чухал үйл ажиллагаа явуулахад таатай. Материаллаг байдал дээшилнэ. Эд баялгийн өсөлт танд дараагийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж олгож байна. Таны төсөөлөн бодох чадвар ямар ч ажил хийхэд бүтээлч, урам зоригтой байлгах болно. Олон нийтийн арга хэмжээнд оролцож, бусдад туслахад тааламжтай байх болно. Таны ажилд сэтгэл ханамжгүй байсан хүмүүсийн санаанд оромгүй эсэргүүцэл гэнэтийн зүйл байх боловч энэ асуудал түргэн шийдэгдэх бололтой. Урд нь тийм ч амархан байгаагүй үйл ажиллагаа одоо хялбар байгаа тул аливаа саад бэрхшээл түргэн шийдэгдэх болно. Сэтгэл хөдлөл гэнэт үүснэ. Ийм үед зөвхөн сайхан зүйлийн талаар бод. Сэтгэл санаа тааруу үедээ таагүй үйл явдалд оролцвол дарамтыг улам их өгнө. Энэ үед бизнес эрхлэгч нарт аз турших санаа төрнө. Хэрэв сайн тохиролцоогүй бол хэт аз туршиж болохгүй. Санамсаргүйгээр хүмүүстэй маргалдаж болзошгүй. Энэ нь таагүй үр дагаврыг авч ирэх учир сайн танихгүй хүмүүсээс хол бай. Хувийн амьдралдаа ч анхаарал тавь. Эрүүл мэнддээ анхаарч, цэвэр орчныг чухалчил. Гэр бүлдээ аз жаргалтай байснаар аливаа харилцаанд гарсан таагүй зүйлийг засаж чадна. Гэр бүлийнхээ төлөө сэтгэл гаргаж, хайраа илэрхийл. Үр хүүхдүүдтэйгээ илэн далангүй, нөхөрсөг харьцаарай. Шүтлэгтэй хүмүүс сүм хийдэд мөргөл үйлдэхэд сайн.