Зөвлөгөө

Хайрттайгаа хийж болох инээд хөөр, аз жаргал, бас илүү дотно байдлыг бэлэглэх 25 хөгжилтэй санаа.

  • Инээдтэй царай гаргаж хамтдаа зургаа авахуул.
  • Хамт буйдан дээр сууж байхдаа хуруу гараар нь оролд. Алганых нь зураасыг тоглоомоор шинжиж, гэнэт нэг хурууг нь үнсэж, хумсыг нь ажигла. Хавтгай байна уу, товгор байна уу?
  • Мөрөнд нь шүдээ шигтгэ. Гэхдээ зөөлхөнөөр. Тэгээд яг нохой чихмэл тоглоом зуучихаад сэгсэрдэг шиг, архирч дуугар.
  • Түүнийг жирийн үеүүдэд дууддагаасаа ч нялуунаар өхөөрдөж нэрлэ. Тэгээд нүүр нүдгүй үнсэж, ноол. Гол нь тоглож байгаа чинь илт байх ёстой шүү.
  • Түүний хаанаа гижигтэйг нь олж мэдэх “аян” өрнүүл. Хөмсөг, тахим, хөлний долоовор хуруу гээд түүний шинэ эмзэг цэгийг нээ.
  • Та хоёр хэрвээ газар сууж байвал түүнийг хөлнөөс нь чирээд, өөр өрөө рүү оруулж тогло.

  • Хайртай эрийнхээ үсийг сүлжиж, уруулыг нь өнгөлж өг.
  • Түүнд гараараа хоол авч өг. Эсвэл бие биенийхээ ам руу хоол шидэж тогло.
  • Хоёулангийхаа дуртай киноны хэсгээс хамтдаа тогло. (Титаникийн “нисдэг” хэсэг байвал ямар вэ?)
  •  Түүний хөл, эсвэл гарны үсийг аяархан татаж тогло.
  • Түүнтэй барилд. Эсвэл усан буугаар байлд.
  • Үг болгоныхоо эхний үсэгний ард “Р” үсэг оруулж ярих, эсвэл өгүүлбрээ тонгоргож харилц.
  • Түүн лүү зүгээр л ширт. Их удаан ширт. Түүнийг чам руу хараад “Яасан?” гэж асуухад нь ширтсэн чигээрээ нүүрэнд нь улам ойртоод ямар ч хамаагүй утгагүй үг шивнэж инээчихээд түүнийг үнс.
  • Нуугдаж тогло.
  • Түүнийг чамайг илэхэд нь, эсвэл цээжиндээ наахад нь муур шиг хүржигнэ.

  • Цуг хоол хийж байхдаа бие биенийхээ нүүрэнд гурил нял.
  • Нэг цагийн турш бие биетэйгээ дуугаралгүй зөвхөн дохио, үйлдлээр харилц.
  • Онгоц буудаж тогло.
  • Нэг том футболконд хоёулаа багтаж ороод зургаа авахуул.
  • Үүлний хэлбэр тааж тогло.
  • Сууж байсан сандлан дээрээ “А+Б” мэтээр бичиж үлдээ.
  • Хайртынхаа гэдсийг нь үнс.
  • Хэн нь 1 литрийн ундааг хурдан ууж чадахаа үз.
  • Бие биенийхээ долоовор хуруунууд дээр нүд, хамар, ам зураад, зурсан хосоо хооронд нь үнсэлцүүл.
  • Хуруудаад, хожигдсон нь хайртыгаа үүрч алха.

Дурласан болохоос үхсэн биш! Та хайрттайгаа яаж тоглож, эрхэлдэг вэ? Танд эдгээр дээр нэмэх хөгжилтэй зүйлийн санаа байна уу?

What's your reaction?

Related Posts

Load More Posts Loading...No More Posts.
You cannot copy content of this page